Нийслэлийн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж буй цэгүүд
2021-06-15

 

Нийслэлд өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Ингэхдээ хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулна. Тодруулбал, хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гаргаснаар боломжтой аж. Харин хүүхэд өөрийн дураар вакцинд хамрагдах боломжгүй. Мөн 16 нас хүрээгүй хүүхэд вакцинд хамрагдах боломжгүй байна.

 

Түүнчлэн орон нутгийн хүүхдүүдийг удахгүй дархлаажуулж эхэлнэ гэв.  Дүүрэг тус бүр дээр Файзер вакцины цэг ажиллаж байна.  Та дараах цэгүүдэд очиж 16-17 насны хүүхдээ вакцинд хамруулаарай. 

 

  • Багануур ЭМТ-ийн А корпус

  • Багахангай ЭМТ

  • Баянгол 86-р цэцэрлэг

  • Баянзүрх 97-р сургууль

  • Налайх ЭМТ

  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

  • Сүхбаатар 69-р цэцэрлэг

  • Хан-Уул механик инженерийн сургууль

  • Чингэлтэй Аврагч спорт хороо

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин