АНУ: Амны хаалтнаас үүдэлтэй маргаан буудалцаанаар өндөрлөжээ
2021-06-15

Америкийн Жоржия мужийн нэгэн супермаркетад гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар АВС агентлаг дамжуулжээ. 

 

Хэрэг гарсан, Де-Калб тойргийн цагдаагийнхны мэдээлснээр, сэжигтэн хүнсний дэлгүүр рүү орж, улмаар кассан дээр амны хаалт зүүх тухай маргаан үүссэн байна.  Сэжигтэн кассчинтай маргалдаж, улмаар буу гарган ирж, түүнрүү бууджээ. Буудуулсан кассчныг эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр шархаа даалгүй нас баржээ. 

 

"Амны хаалтнаас үүдэж маргаан гарсан. Сэжигтэн болон кассчин амны хаалттай байсан эсэхийг би мэдэхгүй юм. Амны хаалт зүүхтэй холбоотой хүн бүр л өөр өөрийн бодолтой байгаа. Одоогийн нөхцөлд энэ бол тун эмзэг сэдэв" хэмээн тойргийн цагдаагийн газрын дарга Мэлоди Мэддокс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Цагдаагийн газрын дарга Мэлоди Мэддоксийн өгүүлснээр, сэжигтэн гал нээсний хариуд дэлгүүрийн хамгаалагч гал нээн, буудалцаан болсон байна. Улмаар хэргийн сэжигтэн болон дэлгүүрийн хамгаалагчийг эмнэлэгт хүргэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Huz:
sharhaa daalgui nas barjee ...daah yostoi yum bhdaa
2021-06-15
америкууд гэж хар тамхинаас болоод тархи нь муудчихсан мангуу юмнууд
2021-06-15