Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл 2,2 дахин өссөн
2021-06-15

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ХЭҮК-оос хүний эрхийн талаар илтгэл сонсож, асуулт тавьж, хариулт  авав. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Сэтгэл санааны хүчирхийлэл их байна. Халдвар авсан хүмүүсийг гадуурхаж байна. ЭМЯ-ны 119 дугаартай утас руу залгахаар авахгүй байна. Харилцах сувгуудаа хааж байна. Эмнэлгийн ор, хүрэлцээ байхгүй байгаа байх.

 

Хүчирхийллийн асуудал байна. Тусгаарлах байр гээд бид яриад л байна. Хүчирхийллийн хэргийг мөрддөг тусгай мөрдөгчдийг бий болгомоор байна. Энэ талаар та бүхэн юу бодож байна вэ? Тэр хүн нь шоконд орчоод мэдүүлэг өгч байдаг, мөрдөгчийн асуултад хариулж, өөрийгөө илэрхийлэх чаддаггүй. Сэтгэл зүйн эмзэг асуудлууд зөндөө яригддаг тул мөрдөх алба дотор хүчирхийллийн хэргийн мөрдөгчдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэж, ажлуулахгүй бол болохгүй байна. Энэ тал дээр та бүхний хийсэн дүгнэлт байна вэ?

 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:

 

-Ялгаварлан гадуурхалт байна. Хамгийн наад зах нь францын иргэнээс эхлээд жолооч Д хүртэл яригдсан. Ялгаварлан гадуурхах нөхцөл үүсч байна. Соён гэгээрүүлэх сурталчилгааг тухай бүрт нь өгч байсан. Иргэдийн ажил амьдрал, суурь мэдээлэл авах эрхэд шууд нөлөөлж байна. 

 

"Ковид цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл 2,2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өөр төрлийн гэмт хэрэг ч өссөн" гэдгийг албаны хүмүүс хэллээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин