АНУ: Химийн томоохон үйлдвэр шатжээ
2021-06-15

АНУ-ын Иллинойс мужийн Роктон хотод Chemtool химийн үйлдвэрт гал гарчээ. Энэ үйлдвэр тус улсын томоохон үйлдвэрүүдийн нэгд тооцогддог юм. Одоо үйлдвэрийн ойролцоох бүс нутгаас  оршин суугчид болон үйлдвэрийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар АВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал түймэр өглөө эхэлсэн бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Химийн үйлдвэрт гарсан галыг усаар унтраахгүй байх шийдвэр гаргасан байна Учир нь химийн үйлдвэрийн галыг усаар унтраавал Миссисипи голын цутгалан болох Рок гол руу аюултай хаягдал бүхий ус цутгах эрсдэлтэй гэж гал сөнөөх газрынхан үзжээ.

 

Үйлдвэрт гарсан галын улмаас хүхрийн хүчил, азот, хар тугалга зэрэг химийн бодис тархах эрсдэлтэй тул иргэдийг гудамжинд амны хаалттай явахыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongolian terrorists against Jo Biden and angry fired chemical Factory! Yesterday Mongolian terrorists 11 people killed in China,this morning Mongolian terrorists 30 people killed in Russia! Mongolia is terrorist country! They did so many different terrorism in the world everywhere!
2021-06-15