Израиль Газын зурваст агаарын цохилт өгчээ
2021-06-16

Тавдугаар сард эхэлсэн  11 өдрийн сөргөлдөөн дууссанаас хойш анх удаа Израиль Газын зурваст цохилт өгчээ. Тодруулбал, зургадугаар сарын 16-ны лхагва гарагт шилжих шөнө Израилийн Батлан хамгаалахын армийн сөнөөгчид Газ болон Хан-Юнис хотуудад байрлах ХАМАС алан хядах хөдөлгөөнүүдийн цэргийн объектуудад цохилт өгсөн талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Тавдугаар сард нөхцөл байдал хурцдаж, олон хүний амийг золин байж 11 өдөр хоорондоо тулалдсаны эцэст хоёр тал хөндлөнгийн зуучлалтайгаар гал зогсоох тохиролцоонд хүрч байсан ч өнгөрсөн шөнө ийнхүү байлдааны ажиллагаа сэргэжээ.

 

Ийнхүү цохилт өгсөн нь Израилийг чиглүүлэн шатамхай холимог бүхий агаарын бөмбөлгүүдийг палестинчууд илгээсний хариу байсан гэж Израилийн арми онцолсон байна. Түүнчлэн "Газын зурвасаас үргэлжлэн ирсээр байгаа алан хядах ажиллагаануудын өмнөөс сөрөг зогсож байлдааны ажиллагааг сэргээх зэрэг бүхий л хувилбарт бэлэн байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Израилийн гал сөнөөгчдийн мэдээлснээр, Газын зурвасаас шатамхай холимогтой агаарын бөмбөлгүүд хөөргөсний улмаас зурвастай хиллэх хилийн дагуу 20 гаруй түймэр үүссэн байна.

 

Ийнхүү лхагва гарагт шилжих шөнө Израилийн тал гал нээхээс хэдэн цагийн өмнө Израилийн далбааг барьсан 1000 гаруй хэт үндсэрхэг үзэлтэн Иерусалимын хуучин хотоор жагсан өнгөрчээ. Энэ үеэр цагдаагийнхан зам хааж, гол замаас палестинчуудыг шахан гаргаж, мөргөлдөөн үүсгэхгүйн тулд гэрэлт дуут гранат, резинэн сумтай буу ашигласан байна. Энэ үеэр олныг хамарсан үймээн дэгдэхээс сэргийлж чадсан ч 33 палестин шархдсан бол Израилийн хоёр цагдаа гэмтэж, 17 хүн баривчлагджээ. 

 

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Израиль, Газын зурвасын хооронд сөргөлдөөн хурцдаж, хоёр талаас харилцан пуужин харван, тасралтгүй 11 өдөр цэргийн ажиллагаа явуулсны эцэст тавдугаар сарын 21-нд шилжих шөнө гал зогсоох горим хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Гал зогсоох тохиролцоог Египетийн зуучлалаар хийж байв. 

 

Тухайн үед талууд эвлэрлийн горимыг зөрчвөл гарах үр дагаврын талаар нэгэндээ сэрэмжлүүлж байлаа. Тухайлбал Изриаль, Газын зурвасаас пуужингаар харвасаар байвал гал зогсоох хэлэлцээр дуусгавар болно гэж анхааруулж байсан юм. 

 

Араб-Израилийн дайн 

Израиль, Палестины сөргөлдөөн өнө эртнээс эхтэй. Орчин цагийн түүхийн тухайд гэвэл, 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон нь арабуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израиль руу довтолсон ч израильчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилийн цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан юм. Үүнээс хойш Араб-Израилийн сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа юм. 

 

1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны гуравдугаар сард Йордан дахь Палестины чөлөөлөх байгууллагын бааз руу Израилийн цэргүүд довтолсноор Араб-Израилийн хоёр дахь дайн эхэлж байв. 1969 оны "Зургаан өдрийн дайн"-аар Израиль улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд Палестины чөлөөлөх байгууллагын дайчид Йорданоос Израилийн нутаг руу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь Палестины чөлөөлөх байгууллагыг идэвхтэй дэмждэг орон байсан. Израиль 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилийн цэрэг Ливаныг эзлэн авсан юм. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bayan-ulgiid bgaa hogiin laluudiig ulsaasaa huuj gargamaar yum. Urianhai tumen uuguul nutag usandaa tsuunh bolchihson tun hetsuu adlagdan amidarch bna. UIH d dan hasaguud gardag. Davarsan hasahuudiig huuj gargan urianhai tumend eh nutagtaa ezen baih erhiig ugnuu
2021-06-16
muusain hogiin laluudiig but nirgej baiga juuduudiig demjine
2021-06-16