ЕВРО-2020: Погба Heineken шар айргаас татгалзав
2021-06-16

Евро-2020 тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр Криштиану Роналду кока-кола ундаанаас татгалзаж байсантай ижил явдал өнөөдөр боллоо. Тодруулбал, Францын хөлбөмбөгчин Поль Погба хэвлэл мэдээллийн төв дэх ширээн дээрээс Heineken шар айргийг холдуулжээ. 

 

Францын шигшээ Германы багтай тоглоод ялалт байгуулсны дараах хэвлэлийн хурал эхлэхээс өмнө хагас хамгаалагч Погба ширээний ард суун, кока-кола ундааны адилаар тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж буй Heineken брэндийн шар айргийг өөрөөсөө холдуулсан байна. Харин тэрбээр кока-кола ундаануудыг ширээн дээр үлдээжээ.

 

Өчигдөр буюу зургадугаар сарын 15-ныы өдөр Криштиану Роналду хэвлэлийн хурал эхлэхээс өмнө кока-коланаас татгалзаж байгаагаа харуулан, ширээнээс холдуулсан нь Coca-Cola компанийн хувьцаанд шууд нөлөөлж, энэ компани дөрвөн тэрбум ам.долларын алдагдалд орсон юм. Үүний араас Heineken брэндээс мөн ийнхүү татгалзсан нь компанийн хувьцаанд нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзжээ. 

 

Роналдугийн үйлдлээс болж Coca-Cola дөрвөн тэрбумын алдагдалд оржээ

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин