ВИДЕО: "Цагаан хад"-нд хязгаарлалт тогтоохыг УОК-оос шаардаж байна
2021-06-16

 

Цагаан хадны Ногоон бүсэд халдвар тархаж Улаан бүс болж Гашуун сухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-оос мэдээлэл хийж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

"Баянзам тээвэрчдийн холбоо"-ны ТУЗ-ийн тэргүүн П.Баярхүү:

 

-Нүүрсний экспортын гол бүс болсон Цагаан хад өнөөдөр Улаан бүс болоод байна. "Цагаан хадны бүсэд 6000 орчим машин, иргэд бужигнаж байна. Нэг сумаас том болсон. Халдваргүйжүүлэлтийн горим алдагдсан. Хятадын талд бараа материал зөөсөн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарч байна. Тиймээс ойрын хэд хоногтоо хилээр машин гаргахгүй. Тиймээс төр, засгаас  "Цагаан хад"-ыг анхаарч, цэгцэлж авахыг УОК-оос хүсч байна. "Цагаан хад"-нд хязгаарлалт тогтоож, ариутгал халдваржгүйжүүлэлтийг хийж, хариу арга хэмжээ авмаар байна. Хятад улсын талд монголчууд ариутгал, хамгаалалтаа сайн хийж, дэлгэмээ сайн барьдагийг харуулах хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа тээвэрчдээс ПСР шинэжилгээ авч, халдваргүйжүүлэхийг шаардаж байна.  Нүүрсний экспорт зогсож, хүний амь нас эрсдэлд ороод байна. хэмээв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин