ВИДЕО: Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг дахин хэлэлцэнэ
2021-06-16

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр: 

 

-Төсвийн орлого эхний хагас жилд 98 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ бидэнд таатай байгаа. Зургадугаар сарын хугацаанд цар тахлын хүнд байдалд байсан хэдий ч хорио цээрийн дэглэм барьж, бизнест нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн гол пирамид эерэг гарсан. 

 

Эхний таван сарын байдлаар и-баримтын борлуулалтын дүн 39,5 их наяд төгрөг байна. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад даруй 20 хувийн өсөлттэй байна. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг харахад бүх төрөлд өсөлттэй байна. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгйин хөтөлбөр дахь гурван хувийн хүүтэй зээл нөлөөлсөн. Эдийн засагт сайн үүргээ гүйцэтгэж байна. Тиймээс энэ зээлийн хөтөлбөр үүргээ гүйцэтгэж байгаа хэмээв. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Энэ оны төсөвт тодотгол хийх үү?

 

-Улсын төсөвт тодотгол хийх хуультай. Одоогоор тодотгол хийх  нөхцөл үүсээгүй. Гэхдээ ирэх сараас халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулна. Алийг нь цааш үргэлжлүүлэх, алийг нь зогсоох талаарх хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжүүлэх бол төсөвт ямар ачаалал үүсэх вэ гэдэг шийдвэр удахгүй гарна. Төсөвт дааж авч явж чадах хэмжээнд шийдвэр гаргана. Дулаан, цахилгаан, усны төлбөрийг төр даах үйлчлэлийг долдугаар сарын нэгнээс зогсоож, хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэнэ. 

 

-ЭМЯ-ны төсвийг нэмэх үү?

 

-Эрүүл мэндийн салбарт одоогоор төсвийн дутагдалд орсон зүйлгүй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг Сангийн яам шуурхай олгож байгаа.  Хүүхдүүдэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Манайх 18 нас хүртэлх хүүхдэдээ фрайзер вакцин хийгээд эхэлсэн. 

 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
100:
100 к гаа өг лалруудааа ялсан нам шиг бай
2021-06-16
Yuch Hiij Chadahgui Chadamjgui ! !:
Ene Bazaanuud estoi Saikhan Huzaaj baina da ! ! ! Ene L.Oyun-Erden Odoo Saikhan Zun bolno Covid-gui geed Huzaad baisan sayhan ! ! ! Ene Heden Bazaanuud Mongol Ulsiig Samarch duuslaa shuu! ! ! Bid Bugdeeree Covid- gui Zun bolno Naadmaa Saikhan hiinee geed l Huzaad baisan sayhan ! ! ! Mongol Uls Buh Niiteeree Haldvariin Golomt Bolchood suuj baina ! ! !
2021-06-16
ан:
ХЭРЭГТЭЙ юманд МӨНГӨГҮЙ гэх ХЭРЭГГҮЙ наадам медаль, амралын өдөрт ЯАСАН ИХ ДУРТАЙ МАЛУУД ВЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ Ч
2021-06-16
ӨГЛӨГ:
БАЯР наадам, маралтын өдрөө БОЛИОД АРД ТҮМЭНДЭЭ витамин авх мөнгийг нь ӨГ ДӨӨ
2021-06-16