ДЭМБ: СOVID-19-ийн Лямбда хувилбар илүү халдвартай байж болзошгүй
2021-06-17

2019 оны 12 дугаар сарын сүүлээр анх Хятадын Ухань хотноо бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус тэр үеэс хойш дэлхий даяар тархахдаа хэдэнтээ хувирч, мутацид орсон бөгөөд зарим хувилбар өмнөхөөсөө аюултай байж болзошгүйг эрдэмтэд анхааруулдаг. Тухайлбал, Энэтхэгт илэрсэн Дельта хувилбар илүү халдварлах чадвартайн улмаас өдгөө дэлхийн олон оронд тархаж, халдварын тохиолдол өсөхөд нөлөөлж байгаа юм. 

 

Мөн ийм илүү халдвартай байж болзошгүй хувилбар Латин Америкт илэрсэн бөгөөд энэ хувилбарыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалж байгаа гэнэ. "Лямбда" гэх нэртэй болсон энэ хувилбар энгийн вирусээс илүү халдвартай, хүний дархлалын системд ихээхэн аюул заналхийлдэг байж болзошгүй гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна. 

 

Гэхдээ одогоор энэ хувилбар илүү аюултай эсэхийг нотолсон эцсийн дүгнэлт байхгүй. Энэ мутаци анх 2020 оны наймдугаар сард Перу улсаас илэрсэн бөгөөд энэ улсын нийт халдварын тохиолдлын 81 хувь нь чухамүү энэ мутациар халдварлагдсан байжээ. Харин Аргентин болон Чили улсад нийт тохиолдлын гуравны нэг нь Лямбда хувилбарын халдвар авсан байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин