Ц.Нямдорж: Энэ жил дэлхий "ковид"-той үед нэг сая жуулчин авах хэцүү
2021-06-17

13:16 цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

 

-2022 онд хичнээн ажлын байр нэмэгдэж байна вэ? Дотоодын аялал жуулчлалд ямар зорилт тавьж байна вэ? Өнөөдөр төсөвт мөнгө байхгүй, хүүхдийн мөнгө, халамж руу мөнгө явж байгаа. Барилгын ажлууд зогсоод, ажиллах хүн байхгүй болсон. 

 

Үндэсний хөгжлийн газрын дарга н.Батжаргал: 

 

-Төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжсэний үр дүнд ажиллах хүчний хэмжээ 2022 онд 75 мянгаар өсөхөөр тооцсон. 

 

Ц.Нямдорж: Энэ жил дэлхий "ковид"-той үед нэг сая жуулчин авах хэцүү

10:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хуулийн төслийг танилцууллаа. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Жилийн төлөвлөгөө бол богино хугацааны бодлого. Үүнийг урт хугацааны бодлоготой хэрхэн уялдуулсан бэ? Аялал жуучлалын салбарт хэдэн жуулчин ирэх вэ? Хэдэн сургууль цэцэрлэг барих вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Нэг жилийн төлөвлөгөө анх удаа боловсруулагдсан. Цаашдаа боловсронгуй болно. Төсвийн хүрээний мэдэгдэл, 2022 оны төсвийн төсөлд зэрэгтэй уялдуулах шаардлага байгаа. 66 арга хэмжээг эх үүсвэртэй нь тусгасан. Энэ жил бүх дэлхий "ковид"-той үед нэг сая жуулчин авах хэцүү. Ковидийн үед хамаг төсөв эрүүл мэндийн салбарт явж байгаа. Хамаг хөдөлгөөн хаасан үед нэг сая жуулчин оруулж ирэх хэцүү. 

 

УИХ-ын  гишүүн С.Чинзориг:

 

-Засгийн газар боловсруулалтын түвшинд дутуу анхаарч. Хөгжлийн төлөвлөгөөг үйл ажиллагааны төлөвлөгөө оруулж иржээ. Макро эдийн засгийн суурь асуудал алга. Баялгийн сантай болно гэж байгаа. Үүнтэй холбоотой үг, үсэг алга. Орон сууцжуулах бодлогын талаар байхгүй байна. Ирэх жил иргэдийн орлого яаж нэмэгдэх вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Дутагдал байгааг үгүйсгэхгүй. Хэлэлцүүлгийн явцад  засаад явна. 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

 

-Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-67 мянга орчим ажлын байр байхгүй болсон гэсэн тооцоо байгаа. Долоо хоног бүр Засгийн хуралдаанаар сонсож байгаа. Энэ жилийн тухайд 20 мянган ажлын байр бий болгоно гэсэн тооцоотой байгаа.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: 

 

-Асгатын ордыг хэзээ эргэлтэд оруулах вэ?

 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

 

-Асгатын ордод Америкийн хөрөнгө оруулагчтай уулзалт хийсэн. ТЭЗҮ-ийг нь гаргаж байна. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Худалдан авах ажиллагаа 2011 онд байгуулагдаад, 2012 татан буугдаад, дахиад байгуулагдсан байна. Засгийн газрын хуулиар энэ асуудлыг цэгцэлмээр байна. Эдийн засгийн салбарын хүрээнд концесс, төрийн өмчит үйлдвэрийн газрын асуудлыг дахин шалгах хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

 

-Барилгын материалын үнэ нэмэгдсэн гээд байна. Үнэхээр нэмэгдсэн үү. Хэрвээ нэмэгдсэн бол 2021 оны ажлууд хэрэгжих үү. 

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: 

 

-Ковидтой холбоотой барилгын материалын үнэ өссөн. Өнгөрсөн жил цементийн үнэ өссөн. Олон нөхцөл шалтгааны улмаас барилгын материалын үнэ өссөн. Өнгөрсөн онд барилгын ажилчдын цалин нэмэх шийдвэр гарч, энэ оноос нэмэгдсэн цалингаар авч байгаа.

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

Төмрийн үнэ тонн нь 2,8 сая төгрөг байсан. Тэгсэн 3,4 сая төгрөг хүрсэн. Б.Мөнхбаатар сайд Засгийн газарт танилцуулсан. Судлах үүрэг өгсөн. Урд талд тээврийн зардал өсчихсөнтэй холбоотой. Дээр нь манайх энэ төрлийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг гадаадаас авдаг. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

 

-Төрийн өмчийн компанийн хуулийг яагаад дараад байна вэ? ХЗДХЯ хуулйин төслөө оруулсан гэсэн. Төрийн өмчит компанийн асуудлыг Ц.Нямдорж сайд дэргэдээ авсан гэсэн. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Төрийн өмчийн компанийн асуудлыг Хуулийн яам хариуцахгүй. Ерөнхий сайдын дэргэд байдаг. Зарим компаниудын үйл ажиллагаанд дотоод аудит хийгдэж байгаа. "Эрдэнэс Монгол", Газрын тосны газарт аудит хийсэн. Би Төрийн өмчит компанийн асуудлыг дэргэдээ аваагүй, үндэслэлгүй яриагаа больчих хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Ковидийн халдвар улам нэмэгдэж, нас баралт өслөө. УОК хариуцлагагүй ажиллаж байна. Яагаад халдвар улам нэмэгдээд байна вэ?

 

ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Халдвар ихсээд байгаа шалтгаа нь бөөгнөрөл, хөдөлгөөнтэй хамааралтай байдаг. Өнөөдрийн 11 хүнээс 9 нь вакцинд хамрагдаагүй, нэг хүн нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн, нэг хүн нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоноогүй байсан. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Засгийн газрын хуралдаанд ковидийн нөхцөл байдлыг сонсож байгаа. Сүүлийн үед нөхцөл байдал хүндрээд эхэллээ. Шүүмжлэл байгааг ойлгож байна. Энэ асуудлыг хэт улстөржүүлэх хэрэггүй байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

 

-Өнөөдөр нэг ч машин хилээр гараагүй. Төмөр зам барих ажил үргэлжилж байгаа. Гэхдээ одоо хугацаа хүлээхгүйгээр тохироод цаад талаасаа татаж болохгүй юу?

 

ЗТХ-ын сайд Л.Халтар:

 

-Хил холболтын цэгийг тогтоогоогүй байхад шууд явуулж болохгүй. Айлын талтай хил холболтын цэгийг тохирохоос өмнө Гашуунсухайт хүртэл төмөр зам татсан байх ёстой. Сүүлийн 10 хоног хилээр машин гараагүй. Хятадын тал зогсоосон байгаа. Гэхдээ УОК-ын Ажлын хэсэг гарч явахаар болж байна. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-2022 оны тавдугаар сар гэхэд төмөр замаа барьчих байх гэж удирдлага нь хэлсэн. Би төмөр замын асуудлаар олон жил ярьсан хүн. 

 

 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-05
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-05
Menget sda mongoliin turuur togloj bna daa
2021-06-18
Www333:
Баруун монгол яриа бол монголын үндэс хэл юм. Үүнд санаа зовох хэрэггүй. Хятад, оросоор яриагүй бол боллоо.
2021-06-17
zochin:
yrichaj chaddadgui !!! yagaad chever duudlaga cheldeggui um! ug n chever mongol chel goeschdee Ich churliin gischuun bisch Nymdorjoo!!
2021-06-17
Www333:
Баруун монгол яриа бол монголын үндэс хэл юм. Үүнд санаа зовох хэрэггүй. Хятад, оросоор яриагүй бол боллоо.
hujaagiin tagnuuliig yamar uchirtai turd bailgadag yum bee, yaagaad!? yaah gej. naad novshoo huuj yavuulaachee araich dee, turiin umchit kompaniudiig budiluulah gej tend suulgaa yu, odoo TT-d ooriin hujaa nariin kompania zutguuleed uheh gej yavna.
2021-06-17