Хятадын шинжээч: COVID-19-ийн эх үүсвэрийг АНУ-аас хай!
2021-06-17

SARS-CoV-2 коронавирусийн үүслийг хайх мөрдөн шалгалтын шинэ үе шатыг АНУ-д явуулах ёстой гэж Хятадын тархвар судлаач шинжээч Жен Гуан мэдэгдсэнийг Глобал Таймс дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, 2019 оны 12 дугаар сард АНУ-д коронавирусийн халдварын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл гарсны дараах энэ үед Америкийн нутаг дэвсгэр дээр л шалгалтыг явуулах ёстой гэнэ.

 

Мөн АНУ коронавирус илрэхэд үүнд зохих анхаарал хандуулаагүй гэж шинжээч мэдэгджээ.

 

"АНУ дахь биологийн зэвсэг боловсруулахтай холбоотой бүхий л объектуудыг шалгах ёстой" хэмээн Хятадын шинжээч Жен Гуан мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ-д 2019 оны 12 дугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж байсан талаар Америкийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчид мэдэгдэж байлаа. Тэр дундаа, 2020 оны нэгдүгээр сарын долооны өдөр гэхэд Америкийн нутаг дэвсгэрээр вирус тархаж байсан гэж шинжээчид мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
omhii hujaa nar hutsaa
2021-06-18
Хуцваа.
2021-06-17