ФОТО: "Чингис хаан" музейн барилгын ажил дуусах шатандаа оржээ
2021-06-17
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сүүлийн үед Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж буй "Чингис хаан" музейн барилгын зураг төсөл  олон нийтийн цахим сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна.

 

Өнгөрсөн оны  дөрөвдүгээр сард Засгийн газраас “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргажээ. “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах гэнэ. Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болох аж.

 

 

Тус  музейн барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байжээ. "Чингис хаан" музейн барилгын ажилд Засгийн газраас 2020 онд 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин энэ онд төсөвт өртгийг нэмэгдүүлж, 62 тэрбум төгрөг болгосон байна. Барилгын бүтээн байгуулалтыг “Билгүүн Монгол” компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил дуусах шатандаа орж, засал чимэглэлийн ажил үджээ. Музейн оройн хэсэгт Алтдаж хийсэн Шонхор шувууг байрлуулсан байна.

 

Албаны хүний мэдээлж буйгаар музейн барилга хэзээ ашиглалтад орох, хэдэн үзмэр байршуулах зэрэг тодорхой мэдээллийг  долдугаар сарын 04-нд олон нийтэд хүргэх  аж.

 

Г.Мичид

 

 

Shuud.mn
Сонин хачин
Wow. Saikhan barilga boljee!
2021-06-18
yooh 60 jiliin nastai gj hen heleed bgaan bee?!
2021-06-18
za dajgui l goyo musuem baishdee. huuchin ni ugaasaa nurj unaad deerees ni uzmee ni ch bagtdaggui baisan. Hiih ajilgui humuus baiidagiimu shuumjleed l suuhiiin sonin. Ugaasaa yum hiihgui bol hen ch shuumjlehgui ni oilgomjtoi. Yum hiiheer tegeed shuumjleed l gar oroltsohgui ch hoshuu nemerkeestei. saihan tom l musuem bolson bn da. hurdan ashiglaltad oroosoi ;)
2021-06-18
Зочин:
Тэгээд 60 жил болгоод элэгдэл дууссан гэнд дахиад д нураах байх даа:(
2021-06-17
yooh 60 jiliin nastai gj hen heleed bgaan bee?!
МАНАЙХАН ЯАСАН ХҮМҮҮС ГЭХЭЭРЭЭ БҮХ БАЙШИНГАА ЦАРАЙ МУУТАЙ БАРЬЖ ЧАДДАГ БАЙНА АА
2021-06-17
zagvar muu uma
2021-06-17
tiim
2021-06-17
ОДОО ТЭГЭЭД ХАМГИЙН ГОЛ НЬ ЧАНАРТАЙ Л БАЙВАЛ БОЛЖ БАЙНА.
2021-06-17
shinjleh uhaan, technology iin musei, esvel orchin tsagiin, helmegdegsdiin museum d l baihaar zagvar bna. baigaliin uhaanii musei, chingis khaanii musei geheer ogt zohihgui zagvar bna.
2021-06-17
chamd baasny chini khelber khurtel taalagddagguy biz , orko0o
2021-06-17
surleg saykhan bayguulamj bolj bayna
2021-06-17
иргэн:
ЯМАР ЗАГВАР МУУТАЙ БАРИЛГА ВЭ
2021-06-17
zagvar muu uma
chamd baasny chini khelber khurtel taalagddagguy biz , orko0o
Иргэн:
Орой дээр нь байгаа шонхорын дүрсийн жигүүрийг хумьсан нь сүр сүлдгүй дорой харагдаж байна.
2021-06-17
авто зогсоолгүй нүсэр обьект
2021-06-17
tiim