М.Оюунчимэг: Н.Уртнасан сайд аа, ажлаа мэдэж ярь
2021-06-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-Өнөөдөр нэг яамны ажил зогсонги болоод байна. Орчны бохирдлыг бууруулах асуудлаар н.Ганзориг нарын багийн үед өмнө нь бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Одоо Орчны бохирдлыг бууруулах газрын дарга А.Алтанзул гэдэг хүн ажлаа хийхгүй байна. Цар тахлын энэ амаргүй үед нүхэн жорлон, орчны бохирдлыг бууруулмаар байна. Газрын сунгалтын асуудлыг сайд өөр дээрээ авчихаар сунгалтаа хийлгэж чадахгүй байна гэсэн гомдол ирж байна. Тогтвортой аялал жуулчлалыг үргэлжлүүлнэ гэсэн ганцхан зүйл төлөвлөгөөнд тусгажээ. Гадаадаас жуулчин авах боломжгүй хүнд энэ үед дотоодын жуучлалаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж, танилцуулж байх ёстой. Танд төлөвлөгөө байна уу? Эрсдэлгүйгээр хөгжүүлэх ямар боломж байна. 

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

 

-2018 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын 88 хувь нь хөрсний бохирдолтой гэсэн судалгаа гарсан. 2020 онд 2000 эко жорлон хийхээр он дамжин хийгдэж байгаа. Энэ жил 4200 эко жорлонг Туул голын бүсэд амьдардаг 4200 өрхөд хийхээр  7.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Би БОАЖ-ын сайдын албыг аваад 2 тэрбумаас дээш санхүүжилттэй ажлыг Худалдан авах газарт шилжүүлж байгаа. Газрын сунгалтын ажил хийгдэхгүй байгаа биш. Орхоны хөндий, Хөвсгөлд цахим шилжилттэй холбоотой түр тушаалаар хориглосон.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-Уртнасан сайд аа, ажлаа мэдэж ярь. 7.8 тэрбум төгрөгөөр эко жорлон барина гэж байна. Чингэлтэй дүүрэгт хийгдэж  байсан эко жорлонгийн асуудал яагаад Туул голын бүсэд хийхээр болов. Зөвхөн Туул голын бүсэд хийгдэх юм уу. Ажлуудаа хурдлах хэрэгтэй байна. 

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

 

-Туул голын сав дагуух айлуудыг эхэлж эко жорлонтой болгох шийдлийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо шийдсэн. Энэ жил 4200 өрхөд эко жорлон барина. Чингэлтэй дүүрэгт эко жорлон барих ажил ямар явцтай талаар бичгээр танд хэлье. 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 40 гаруй норм, стандартыг өөрчилсөн. 2021 онд төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Отголох цэгүүдийг өнгөрсөн жил бид хамгийн түлхүү очдог 27 газарт барьсан. Аялал жуулчлалын цогцолбор барихаар ЗТХЯ-тай  хамтарч, байршлыг тогтоосон байгаа. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Оюунчимэг гишүүн та өөрийн сонгогдсон тойрогт амьдардаг гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонг эко 00 болгох асуудлыг эхлээд судлах хэрэгтэй. Таны УИХ-ын чуулганы хуралд оролцож баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туул голын усыг бохирдол, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх зорилт давхар тусгагдсан гэдгийг мэдэж байгаа гэдэгт итгэж байна.Та Их хурлын гишүүн байж болно. Бусдыг гүтгэх нь хуулиар хориотой, хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарна уу шаардлагатай бол эрх мэдлээ хэтрүүлэн ЖДҮ-ийн сангаас хөрөнгө авсан асуудлыг дахин хуулийн байгууллагад тавих болно.
2021-06-21
irgen:
ail urhuuded jorlon zugeer l bariad ugchih yum y.yamr ch huleeh niigmiin hariytslaga baihgui.ylsiin mungiig tsatsah yum da.iim baihd yun hugjil yarih ve de
2021-06-18
Уртнасан, Батцэцэг, Ариунзаяа, Номин нарыг огцруул:
Өмхий сданууд ажлаа хийж чадахгүй. Ард түмнийг доромжилж, Төрийг гутааж байна. ГХ-ын Батцэцэг вакцин авч чадахгүй иргэдээ алж дууслаа. Огцор
2021-06-17
Зочин:
Энэ Оюунчимэг гишүүн ажил хийж байгаа хүнд саад болохоо болих хэрэгтэй шүү дээ яах гэж дандаа илүү хошуулж байдаг байна аа
2021-06-17