С.Төмөр: Цагдаа намайг газар унагааж, толгой руу цохиж зодсон
2021-06-17

Сүхбаатарын талбайд болсон "Номын баяр"-ын үеэр цагдаад зодуулсан гэх зохиолч С.Төмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр номын баярын үеэр өөрийн зохион номоо борлуулах асар түрээслэхээр зохион байгуулагчдад хандсан ч дууссан байсан аж. Тиймээс асаруудын гадна талбайд номоо дэлгэн сууж байхад нь зохион байгуулагчид цагдаа дагуулан ирж, биед нь халдсан хэмээн ярилаа. "Нийтийн хэв журам зөрчөөгүй байхад цагдаа нар сандал дээрээс албадан босгож, чирч газар унагаад миний толгой руу цохиж зодсон. Ууганбат гэдэг цагдаа миний хавирган дээр өвдөглөж суусан. Мөн миний эхнэрийн толгой руу цохьсон. Энэ бол ямар ч үндэслэлгүйгээр цагдаа иргэн над руу дайрсан гэмт халдлага гэж үзэж байгаа" хэмээн ярилаа. 

Shuud.mn
Сонин хачин
Ene chini daranguilal bhgvi Yu da ene ard tvmen sonoson bhaa
2021-06-19
уншигч:
Ном зарсан хүн гэмт хэрэгтэн болох уу?.Энэ цагдаа нар чинь яачихсан юм бэ
2021-06-18
Цагдаа нар дээрэлхүү бүгд эрх, үүргээ мэдэхгүй. Бусдад хийсэн буруу үйлийг чинь үр хүүхдүүд чинь үүрэх бно. Цагдаа нарын ухамсар үнэн дорой яана даа.
2021-06-17
үнэндээ зарим нэг цагдаа дуу нь хүртэл дээрэлхүү байдаг
2021-06-17
Мэдрэл муутай юм шиг цагдаанууд байдаг. Ялангуяа торгохыг үндсэн ажлаа гээд бодчихсон замын цагдаа нар дүүрэн. Урдаас нь ганц үг хэлчих юм бол хэлж ярьж байгаа үг нь аймшигтай бүдүүлэг.
2021-06-17
Харгис цагдаанууд байдаг шүү төрийн хувцасны цаана ухамсаргүй мулгуу нөхдүүд бна Арга хэмжээ ав...
2021-06-17