Б.Бат-Эрдэнэ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ иргэдийг их хэмжээгээр хохироох вий
2021-06-17

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Биткоин зэрэг цахим мөнгөн хөрөнгийг үйлчилгээ манай оронд нэвтэрсэн хэдий ч хуулийн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагаас энэ асуудлаар байнга сэрэмжлүүлэг хийж ирсэн. Бодит бус хөрөнгө дээр суурилсан асуудалд иргэд хохирох магадлалтай юм. Тиймээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

 

-Энэ бол луйврын ажиллагаа. Та нар энэ төслийг буцаачих хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-Таны хэлж байгаа луйврын үйл ажиллагааг цааш нь гаргахгүйн тулд бүртгэлжүүлэх гэж байна. Хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хэрэглэх боломжгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

 

-Хуулийн нэр томъёонд виртуал гэжээ. Цахим хэрэгслээр бий болгосон зүйл гэж тодорхойлжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хууль болох шинжтэй байна. Иргэдийг их хэмжээгээр хохироох нөхцөл байдал бий болох вий. Та бүхэн тэр асуудлаас сайн сэргийлж, хүрээ хязгаарыг нь тогтоох хэрэгтэй шүү. 

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Баасандорж: 

 

-Мөнгө угаах болон терроримзоос урьдчилан сэргийлэх зорилготой. СЗХ хяналт тавьж, бүртгэлжүүлэх юм. Ингэснээр эрх бүхий байгууллагад энэ мэдээллийг өгч, хуулийн хяналтад оруулж байна. Виртуал гэдэг нь код гэсэн үг. Олон улсад виртуал гэдэг үгээр нь хэрэглэдэг. 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

 

-Өнгөрсөн жил ФАТФ-ын хар жагсаалтаас гарсан. Гаргасан шаардлагад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, алт цуглуулж хайлуулдаг харилцаа, виртуал үйлчилгээг бүртгүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд холбогдох байгууллагад хуулийн үзэл баримтлалаа хэлэлцсэн. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Алтанхуяг зөнөг толгойг сонгосон дуракууд дараагийн удаа дахиж сонговоо. Хөгжилд гай болсон амьтан байна
2021-06-21