Цар тахлын дараа Хятадын эдийн засаг сэргэж, ажилгүйдэл буурчээ
2021-06-18

2021 оны таван сарын дүнгээр Хятад улс коронавирусийн дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн чиг хандлагаа баталгаажуулсан гэж БНХАУ-ын Улсын статистикийн газар мэдээлжээ. 

 

Энэ оны нэгээс тавдугаар саруудад Хятад даяар аж үйлдвэрлэл жилийн дүнгээр 17.8 хувь өссөн байна. Хятадын ДНБ-ийн тал хувийг эзлэдэг үйлчилгээний салбарын өсөлт 23.6 хувьд хүрчээ. Түүнчлэн дотоодын хэрэглээ ч идэвхтэй өссөн байна. Цахим худалдааны салбар 24.7 хувиар өссөн бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл 36.3 хувь өсчээ. 

 

Цаашлаад, хөрөнгө оруулалт 15.4 хувь, гадаад худалдаа 28.2 хувь өссөн, тэр дундаа импорт 25.9  хувь, харин экспорт нь 39.1 хувиар өсчээ. Эдин засгийн хөгжлийн хэмнэл сайжирсаны ачаар нэгээс тавдугаар саруудад БНХАУ-д 5.74 сая ажлын байр шинээр бий болсон байна. Ингэснээр ажилгүйдэл дөрөвдүгээр сартай харьцуулахад 0.1 хувиар буурч, таван хувьд хүрчээ. 

 

Энд дуулгахад, коронавирусийн анхны голомт болж байсан энэ улсад өнөөдөр дотоодын халдвар бүртгэгдэхгүй байгаагийн дээр дархлаажуулалтыг идэвтэй явуулж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, Хятадын нийслэл Бээжин хотын насанд хүрсэн хүн амын 80 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, 17.9 сая хүн дор хаяж нэг тун, 15.6 сая хүн бүрэн тунд хамрагджээ. Бээжин хотод нийтдээ 33.4 сая тун вакцин хийсэн байна. Зургадугаар сарын 15-ны байдлаар улс даяар 924 сая тун вакцин тарьсан бөгөөд 2021 оны сүүл эсвэл 2022 оны эхээр сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин