ВИДЕО: Тусгаарлалтад байгаа хүүхдүүдийн ЭЕШ өгөх эрхийг Монголын төр хангах ёстой
2021-06-18

12:50 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг  ХЭҮК-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүд цар тахлын энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байргүй болж, залуучуудын сурч боловсрол эрх зөрчигдөж байгааг шүүмжилж байгаа. Мөн Хувь хүний, орон байрны халдашгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах, хариуцлага тооцохыг сануулж байв. ХЭҮК-ийн зүгээс зөвлөмж, шаардлага хүргүүлэхээс хариуцлага тооцох эрхгүй юм байна. 

 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан: 

 

-ЕБС-ийн төгсөх ангийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг яах вэ. Албан тушаалтнууд төгсөх ангийн хүүхдүүд халдвар авч тусгаарлагдсан бол энэ жил ЭЕШ өгөхгүй. Дараа жил өгнө гээд байна. Үндсэн хуулинд ийм заалт бий юу. Хүүхдүүдийг тусгаарлалтад байгаа, халдвартай байна гэдэг шалтгаанаар ЭЕШ-д оруулахгүй байж болохгүй. Монголын төр энэ хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах ёстой. Үндсэн хуулинд баталгаатай сурч боловсрох эрхийг эдэлнэ. 

 

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан: 

 

-Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар 870 хүүхэд нас барсан байдаг. Эрүүл мэндийн салбартай хамтран мониторинг хийж байгаа. Боловсролын салбарт хүний эрхийн, хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэцүүдлээ, хязгаарлалт тогтоосон хоёр жилийн хугацаанд зайнаас сурсан хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэцүүдэж байгаа талаар хэлэлцсэн. Тусгаарлалтад байгаа хүүхдүүдийн эрхийг зөрчиж болохгүй. Зохицуулалт хийх эрхтэй. Шийдэл хийх эрхтэй. 

 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

 

-Хэдий хөл хорио байгаа ч гэсэн сурагчдын сурч боловсрох эрхийг хангаж байгаа. Тиймээс энэ жил төгсөх хүүхдүүдийн их, дээд сургуульд орох эрхээр хангах ёстой. Шалгалтыг нь өгүүлэх эрхтэй. Асуудлын араас биш өмнө нь шийдэх хэрэгтэй. Байдал ойлгомжтой байсан. ХЭҮК энэ асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх байсан. Гэтэл өнөөдөр асуудал үүсч, эрх бүхий хүмүүс халдвартай хүүхдүүдийг ЭЕШ ирэх жил өгнө гэж мэдэгдэж байхад ХЭҮК араас нь ч хөөцөлдөхгүй байна. Төр үүнийг зохицуулах шаардлагатай. 

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

 

 

12:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг  ХЭҮК-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулж байна. Ковидын халдварын үед хүний эрх эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа талаар илтгэлтд тусгасан байна. Цар тахал дотоодод бүртгэгдсэн үед хүний эрхийн сурах, зорчих эрх, цаг хязгаарлалт хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийжээ. 

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-14
Хамгийн их эрх нь зөрчигдөж бгаа хүмүүс бол вакцины эсрэг заалттай хүмүүс. Тэд ажиллаж амьдрахад хэцүүхэн бгаа.
2021-06-18