Орост коронавирусээс сэргийлэх бэлдмэлийг бохь хэлбэрээр бүтээж байна
2021-06-18

Оросын Батлан хамгаалах яам коронавирусээс сэргийлэх бэлдмэлийг бохь хэлбэрээр бүтээх ажлаа эхлүүлсэн талаар РИА Новости мэдээлжээ. 

 

"Хэрэглэхэд тохиромжтой хэлбэрийг эм бэлдмэлийн ашигтай шинж чанартай хослуулснаар коронавирусийн шинэ халдвар тархахтай тэмцэхэд эерэг үр дшн гарна" гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Шахмал хэлбэрээр, коронавирусээс сэргийлэх салст бүрхэвчийн вакцин боловсруулж байгаа гэнэ. Үүнийг эмчилгээний төрөл бүрийн системд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

 

Энд дуулгахад, ОХУ коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүтээсэн бөгөөд "Спутник V" нэртэй энэ  вакциныг өнгөрсөн оны наймдугаар сард бүртгэж байлаа. Одоогоор Орост дотооддоо боловсруулсан гурван вакциныг бүртгэсэн, мөн цацлага зэрэг өөр хэлбэрээр ашиглах вирусийн эсрэг вакцин боловсруулан туршиж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин