УИХ цар тахлын үед сэргээсэн цэргийн жагсаалаа Тангараг өргөх ёслолын журмаас цуцлах уу
2021-06-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын баяр наадмыг Улаанбаатарт цахимаар тэмдэглэхээр Засгийн газар шийдэж, орон нутгийн наадмыг цуцалсан. Харин орон нутгийнхан наадмаа улсын баяртай зэрэг нэг өдөр явуулах саналтай байна гэж зарим хэсэг ярьж байгаа. Цар тахлын халдвараар өвлөгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж, нас баралт өсч байгаа энэ өдрүүдэд цахим наадмыг ч хориглох хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа юм. Цахим улсын баяр наадмын хөтөлбөрт цэргийн парад тусгасан байсныг амралтын өдрүүдэд цуцаллаа. Учир нь цэргийн парадын бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлж, зарим хэсэг үүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан арга хэмжээ гэж тааварлаж байсан юм. Цэргийн парадын бэлтгэлийн үеэр ковидийн халдвар илэрсэн нь цуцлах нөхцөл бүрдлээ. Түүнээс бус урьдчилан сэрэмжилсэн иргэд байсан ч Засгийн газрын шийдвэрийн дэгуу парадын бэлтгэлийг хийлгэсээр байсан билээ. Харин одоо дараагийн асуудал эргэлзээтэй үлдлээ. Учир нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд цэргийн жагсаал болгоно. Үүнийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. 

 

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг  УИХ батлаад байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад товлоод байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дараах журмаар явагдана. Үүнд: 

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байна.

  • Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний баруун талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн хүндэт харуул зогссон байна. Танхимын тайзны баруун талд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, танхимын тайзны зүүн талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад нар байрлалаа эзлэх суух шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индрийг байрлуулна.

  • Тангаргийн хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг” гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалдсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд “Алтан соёмбо” үсэг зурж, дараагийн нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргийг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

Тангараг өргөх ёслол:

 

  • Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар морилно.

  • Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэнэ.

  • Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, дараа нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хариуцсан нэгжийн даргыг дагуулан танхимын тайзнаа хүрэлцэн ирж, суудалдаа сууна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг залж бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчийн ширээнд байрлуулна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

  • Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж  тангараг бичигт гарын үсгээ зурж, Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбаанаас адис авна.

  • Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, Монгол Улсын  Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн  тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, тэргүүнээ бөхийлгөн адис авч ширээн дээрээ зална.

  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

  • Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл ахмад настан баяр хүргэж үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт                    үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын       Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.  

  • Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа    дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зална.

  • Тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.

 

Дээрх арга хэмжээнүүд өндөрлөсний дараагааар Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид зориулсан Цэргийн жагсаалт их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Уг нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосон билээ. Харин энэ парламент Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэчилсэн журамд дахин сэргээн баталсан. Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа үндэсний их баяр наадмын цахим хөтөлбөрт тусгасан цэргийн парадыг цуцалсан агаар нэгэн цэргийн жагсаалыг ч цуцлахыг олон нийт шаардаж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам  УИХ-ын тогтоолоор батлагдсан. Тиймээс УИХ хэлэлцэн,  сэргээсэн жагсаалаа цуцлах шаардлагатай. Цэргийн парадыг цуцлахыг олон нийт ч шаардсаар байгаа юм. 

Ямартай ч хууль тогтоох дээд байгууллага  хүчингүй болгосон цэргийн жагсаалыг сэргээсэн баталсан нь цар тахлын халдварын эрдслээс үл хамаарч шинэ Ерөнхийлөгч тангарагаа цахимаар бус нээлттэй явуулах нь тодорхой боллоо.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22
Zochin:
UIH utaggyi yumaa ta nar!turt eslol deg juram bailgyi yahav.tsag ye nuhtsul baidlaa medreech?!Sputnik oruulj irj booster hiih!ogt vac hiilgeegyi,hyleej bga irgedee bodooch?!
2021-06-22
irgen:
shine yerunhiilugch shyyd komand uguud boliylchih baiha,iimerhuu ul buteh uildluudiig l boliylah gej ene hund itgej songoson shuu de
2021-06-21