COVID-19: Дельта хувилбарыг хамгийн их тараах эрсдэлтэй хүмүүсийг нэрлэжээ
2021-06-19

Коронавирусийн энэтхэг хувилбарыг тарааж буй гол хүмүүс нь залуу хүмүүс гэнэ. Энэ талаар Оросын эрдэмтэд мэдэгджээ. 

 

"Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуус дельта хувилбарыг орчиндоо болон бусад насны бүлгийн хүмүүст илүүтэй тарааж байна" гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын шинжээч өгүүлснийг РИА Новости мэдээлжээ.

 

Өмнө нь, Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийхдээ Москва хотод шинээр дэгдэлт гарах үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувьд нь "энэтхэг" хувилбар илэрсэн гэж онцолж байлаа. Халдварын энэ хувилбарыг эсэргүүцэхэд эсрэг биет илүү өндөр түвшинд байх ёстойг тэрбээр онцолж байв.

 

Энд дуулгахад, ДЭМБ "энэтхэг" хувилбарыг илүү аюултай хувилбаруудын жагсаалтад багтаасан юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хувилбар нь үнээс хүнд дамжих чадвар нь илүү өндөр гэнэ. Энэтхэгийн хувилбар үүссэн талаар анх гуравдугаар сарын сүүлээр мэдэгдэж байсан бөгөөд халдварлах чадвар нь илүү өндөр энэ вирус олон оронд коронавирусийн шинэ давалгаа үүсэхэд нөлөөлж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин