Л.Энх-Амгалан: ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй
2021-06-19

Цар тахлын халдвараар өвчилж, тусгаарлагдсан сурагчдыг ЭЕШ-д оруулахгүй гэж холбогдох байгууллага мэдэгдсэн.

 

Манай SHUUD.mn  сайт өчигдрийн дугаартаа Тусгаарлагдсан сурагчдад ЭЕШ өгөх ЭРХ олгооч, Л.Энх-Амгалан сайд аа, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  асуудал дэвшүүлсэн нийтлэлийг хүргэсэн билээ.

 

Харин өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэг гэж 3 хуваан шалгалт авна" хэмээв.  

 

Ийнхүү манай сайтын асуудал дэвшүүлсэн нийтлэл биелэлээ олж, хэрэгжих нь. Хүүхдийг ялгаварлаж, сурч боловсрох эрхийг хязгаарлах нь Үндсэн хуулиараа хориглосон үйлдэл юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ сайдын араас бусад нь дараасай. Зөв хүн санагдаад байдийн
2021-06-21
Зочин:
МЙМ ХҮМҮҮС ОЛОН БАЙГААСАЙ МЙМ МОНГОЛОО ГЭСЭН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГЭСЭН ИЙМ СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХОВОР ШҮҮ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ГАРГАЖ ИРСЭН ТӨР ЗАСАГТАА БАЯРЛАЖ БАЙНА.ЭНХ-АМГАЛАН САЙДДАА ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙНА САЙХАН СЭТГЭЛ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
2021-06-20
Царай муутай ч ухаантай шүү:
Боловсролын салбарыг авраарай сайд аа.
2021-06-19