ОУХМ Б.Отгонболд олимпийн эрхээ баталгаажууллаа
2021-06-20

Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрэгтэй хувийн урьдчилсан харваа болон эрэгтэй багийн харваа явагдлаа. 

 

Чансаа тогтоох урьдчилсан харваанд ОУХМ Баатархуягийн Отгонболд 666 оноо, Жанцангийн Гантөгс 661 оноо, Доржсүрэнгийн Дашнамжил 659 оноо оносон бөгөөд багийн нийлбэр дүнгээр 1986 оноо онож эрэгтэй багийн үндэсний шинэ дээд амжилт 1971 оноо байсныг 15 оноогоор ахиулан шинэчлэн тогтоолоо.

 

 

Тэмцээний эрэгтэй багийн дүнгээр нийт оролцогч 36 багаас 10 дугаарт жагсаж, 1/12 шигшээ харваанд Швецари Улсын багтай харваж 5:4 харьцаагаар ялж, 1/8 шигшээ харваанд Малайз Улсын багтай харваж 2:6 харьцаагаар ялагдснаар багаараа олимпын наадамд оролцох боломжоо алдаж эрэгтэй хувийн төрөлд зөвхөн ОУХМ Баатархуягийн Отгонболд маань 2019 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан эрхийнхээ дагуу оролцох боллоо.

 

Багийн төрлөөр эхний 3 байр эзэлсэн багт олимпын эрх олгох бөгөөд эрэгтэй багуудаас АНУ, Индонез, Франц улс багийн эрхийг авч чадлаа.

 

Харин эмэгтэй хувийн урьдчилсан харваа болон эмэгтэй багийн харваа өнөөдөр эхлэх бөгөөд манай улсаас ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг харвах юм.

 

Хэдийгээр хувийн харваанд түрүүлсэн 1 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчинд эрх олгох байсан ч БНАСАУ болон Шинэ Зеланд улс баг тамирчдаа "Токио-2020" Олимпын наадамд оролцуулахгүй болсноор эрэгтэй 4, эмэгтэй 2 эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эрхийн эзэд тодрох юм.

 

Эх сурвалж: МБХХ

Shuud.mn
Сонин хачин