Хятадад нэг тэрбум гаруй тун вакцин тарьжээ
2021-06-21

БНХАУ -д коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины нэг тэрбум гаруй тунг тарьсан нь дэлхий даяар ашигласан вакцины гуравны нэгийг эзлэж байна гэж DW мэдээлжээ. 

 

Хятадад үндэстний хэмжээний дархлаажуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 18-аас дээш насны бүх оршин суугчийг хамруулж байгаа юм. Энэ сарын сүүл гэхэд 1,4 тэрбум хүн амтай Хятад улс иргэдийнхээ 40 хувийг дархлаажуулалтад хамруулахаар зорьж байна. 

 

Хятадад халдварын тоо буурсантай холбоотойгоор дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурч байсан ч сүүлийн үед энэтхэг штаммаас болгоомжилсоны улмаас вакцин тариулах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр, 100 сая тун вакцин тарихад ердөө тав хоног шаардагджээ.

 

Хятадын оршин суугчдад Синофарм , Синовак гэсэн дотоодын үйлдвэрүүдийн вакциныг тарьж байгаа бөгөөд энэ хоёр вакцин хоёулаа хоёр тунт вакцин юм. Синовак болон Синофарм вакцинууд ДЭМБ-аас зөвшөөрөндсөн. Түүнчлэн Хятад улс 3-17 насны хүүхдүүдэд вакцин тарихыг зөвшөөрсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин