Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
2021-06-21

 

Төөрсөн иргэнийг олсон ч түүнийг эрэн хайх ажиллагаанд оролцсон хоёр иргэнийг мөн хайх шаардлага гарчээ. 

 

Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар  17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар очих явцад 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.

 

Эрлийн бүлэг “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отогт 06.17-ны өдрийн 17:08 цагт очиход иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан Дархан-Уул аймгийн харьяат П/50 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн харьяат П /56 настай, эрэгтэй/ нар 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болсон тухай мэдээллийн дагуу тухайн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, 06.18-ны өдрийн 21:00 цагт отогт нь очсон. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулсанаар 06.19-ний өдрийн 13:35 цагт “Байшинт-Уул” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Эрлийн бүлэг 06.20-ны өдрийн 00:00 цагт ангийн байрлалд иржээ.

Shuud.mn
Сонин хачин