ЭМЯ: Шинээр 2268  тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021-06-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.21/ хийлээ. 

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 2268 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 95 819 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1404 нь Улаанбаатар хотод, 864 нь орон нутагт  байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 96, Орхонд 40, Сэлэнгэд 33, Хэнтийд 50, Сүхбаатарт 37, Дорнод 47, Говьсүмбэрт 25, Төв аймагт 98, Дундговьд 22, Өвөрхангайд 31,Булганд  34, Баянхонгорт 131, Хөвсгөлд 67, Завханд 43, Говь-Алтайд 24, Ховд 32, Увс аймагт 49,Баян-Өлгийд 5 тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 355 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 63 945   болж байна. Коронавирусийн халдварын улмаас 42-80 насны  11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 447 болж байна.  Мөн коронавирусийн бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. 

 

Өнөөдрийн байдлаар 12 145  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 7757  хүн хөнгөн, 2993  хүндэвтэр , хүнд 1169, маш хүнд 226  хүн байна. Мөн гэрийн хяналтад 19 734 хүн байна. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хуц.
2021-06-22
DR PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22
Зочин:
Хуц.