Хичээл эхлэхээс өмнө сурагчдыг вакцинд хамруулна
2021-06-21

Испанийн дунд сургуулийн сурагчдыг хичээлийн шинэ жил эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхлэх гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчесийн мэдэгдсэнээр, 11-ээс дээш насны хүүхдүүд вакцин тариулах боломжтой болох аж. 

 

Педро Санчесийн мэдэгдсэнээр, цар тахлын хүнд нөхцөлд тус улсын 29 мянган  дунд сургуулиас ердөө гурав нь л хаасан гэнэ. Харин бусад сургуулиад түр хугацаанд цахим сургалтад шилжиж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Цахим сургалтад шилжихтэй холбоотойгоор "цахим тэгш бус байдал"-ыг арилгахын тулд сурагчдыг компьютер, интернетийн хүртээмжтэй байдлаар хангахад гол анхаарлаа хандуулсан гэж Испанийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Хэдийгээр цахим сургалтын нөхцөл боломжийг хангасан ч танхимаар хичээллүүлэх нь илүү чухал гэж Испанийн эрх баригчид үзэж байгаа аж.

 

Танхимаар хичээллэх нь сурагчдын бие болон сэтгэлзүйн эрүүл мэндэд нэн тустайн дээр "танхимаар хичээллэхээс үүдэх үр ашиг эрсдлээс давна" хэмээн Испанийн Боловсролын сайд мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, өмнө нь Израиль улс энэ сарын эхээр 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн бол Герман, Франц, Итали, Польш, Румын улсууд ч өсвөр насныхныг дархлаажуулалтад хамруулж байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин