Зуу зуун хүн амиа алдлаа
2021-06-21

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2268 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 95 819 боллоо. Халдварын улмаас 42-80 насны  11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 447 болж байна. Мөн халдварын бус шалтгаанаар хоёр хүн амь насаа алдав. Зургадугаар сар гарсаар халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт үр дүнгүй болж, халдварын тохиолдол, нас баралт нэмэгдсэн. Тодруулбал, 

 

  • Зургадугаар сарын 18-нд халдварын улмаас 11 хүн нас барсан

  • Зургадугаар сарын 19-нд  халдварын улмаас 14 хүн нас барсан

  • Зургадугаар сарын 20-нд  халдварын улмаас 11 хүн нас барсан

  • Зургадугаар сарын 2-нд  халдварын улмаас 11 хүн нас барсан

 

Халдварын нөхцөл байдал хүндэрч, зуу зуун хүн амиа алдаж буй энэ цагт үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Мөн зургадугаар сарын 25-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөнө. Энэ асуудлаар өнөөдөр Ардчилсан намаас мэдэгдэл хийв. Тодруулбал, "Шинэ сонгогдсон ерөнхийлөгч баяр ёслол, парад зохион байгуулж болохгүй. Зургадугаар сарын 25-ныг Үндэсний эмгэнэлийн өдөр болгож, ард түмнээсээ уучлал гуйх ёстой" хэмээв. 

 

Эгэл жирийн иргэд амь насаа алдаж буй энэ үед улсын баяр наадмыг энэ жилдээ өнжиж, дархлаажуулалт, эдийн засаг, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насанд анхаарах хэрэгтэй байна.  Засгийн газар, УОК, ЭМЯ-наас яаралтай арга хэмжээ авч, зөв зүйтэй шийдвэр гаргаж бүхий л анхаарлаа халдварын нөхцөл байдалд хандуулахгүй бол цаашид хэдэн зуун хүн амь насаа алдахыг хэн ч тааварлашгүй. 

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Ардын хувьсгалын зуун жилийн ой ярих бус халдварыг амжилттай даван туулж буй дэлхийн улс орнуудаас суралцаж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон зөв зүйтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Хувь хүний сахилга бат чухал байна. Дээр нь наад шүлсний тэст гэдэг юмаа болио
2021-06-22
Хүсвэл гар утсаараа лайв хийгээл тангарагаа өргөчиж болноо доо 1ч төгрөгний зардалгүй, заавал нэг бөөн юм сүр дуулийн улаан туг хийсгэх хэрэг байгаач юмуу, МАН гаруудыг бодход АН юм хийдэг байжээ
2021-06-21
Итгэл алдарчээ:
Төрөөс ямар нэг юм зохион байгуулана гэхээр л мөнгө идэх аргаа бодож олжээ л гэж бодогддог боллоо
2021-06-21
zochin:
bitgii surjigneed bai ene bol raxal bux delxii tuum bauna oorsdoo gertee baitsgaa garaa ssin ugaa
2021-06-21
zochin:
bitgii surjigneed bai ene bol raxal bux delxii tuum bauna oorsdoo gertee baitsgaa garaa ssin ugaa
2021-06-21
zochin:
bitgii surjigneed bai ene bol raxal bux delxii tuum bauna oorsdoo gertee baitsgaa garaa ssin ugaa
2021-06-21
Hurelsuh shig hulhi hudalch hun tangarag orgono gej uy bhav dee. Hulhi Hurellsuh tangarag orgoson ch hulhi pizda heveeree l bn shu dee. Udahgui elbegeegee shorond hiine genee. SY batboldoo shaaj unagah geed ooroo baas boloh bh daa
2021-06-21
Цахим Наадам нэртэй мөнгө идэх арга
2021-06-21
Зочин:
Ерөнхийлөгч тангаргаа хязгаарлагдмал нөхцөлд, цөөн тооны хүнтэйгээр, тэгэхдээ ТВ-гээр бүх хүнд ил тод харуулан хийж яагаад болдоггүй юм бэ? Заавал парад мараад болох хэрэггүй ш дээ.
2021-06-21
Энэ засгийн газар огцор
2021-06-21