Цагдаагийн албан хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл нь худал болно
2021-06-21

 

Олон нийтийн сүлжээний “Бор-Өндөр - Хот хоорондын такси” Фэйсбүүк цахим грүппт цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл нийтлэгджээ.

 

Уг мэдээллийг шалгаж тодруулахад Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б-ийн хамт зургадугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 28 минутад тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт /пост/ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай Д гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

 

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн Д эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

 

Тухайн иргэнд хууль тайлбарлан өгч 200.000 төгрөгөөр торгох үндэслэлтэй талаар тайлбарлаж өгсөн ба мэдээлэлд дурдсан шиг хавсарч унаган өшиглөж, бэлнээр мөнгө авчирч өг гэж хэлээгүй болох нь шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэн “Э” гэгч нь цагдаагийн алба хаагч “С”-ын биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлийг /Камерын бичлэгтэй/ тус аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
ард:
бор-өндөрт олигтой цагдаа байхгүй дээ
2021-06-23
Бор өндөр цагдаа:
Бор өндөрийн цагдаа алдаг гарууд бна лээ. Араас машинтай ирж зогсоож торгосон яасан юм гээд жолооч асуухад түрүүн надтай зөрөхдөө суудлын бүсгүй бсан гээд торгож нтр манай жолооч санагдаггүй би байнга суудлын бүсээ хийж явдаг гэтэл дагаад яв хэсэг дээр оч нтр гээд бүүр элэг аваад хаясан
2021-06-22
Болиочээ:
Наад мэдээлэл чин худалаа шдээ.Үнэн бодитой мэдээлэл тавьна уу
2021-06-21
Huts:
Наад ризда чинь ямар цагдаа гэдгийг нутгийн ард иргэд мэднэ шүү жинхэнэ алдар
2021-06-21