Оросууд цар тахлын үеэр согтууруулах ундаа бага хэрэглэх болжээ
2021-06-21

Энэ он гарсаар Оросын иргэд цар тахал Оросыг бүхэлд нь бүрхэж амжаагүй байх үеийн буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад согтууруулах ундаа бага хэрэглэх болсон гэнэ. Оросын согтууруулах ундааны зохицуулах газрын мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр улиралд 660 сая литр согтууруулах ундаа худалдаалагдсан бол жилийн өмнө 670 сая литр согтууруулах ундаа борлуулагдаж байжээ. 

 

Тус байгууллагын мэдээлснээр, оросууд дарс, шар айраг, архи, ликер худалдаж авах нь багассан бол коньяк худалдаж авах түвшин хэвээр хадгалагдаж, харин оргилуун дарсны борлуулалт бага зэрэг өссөн байна.

 

Ийнхүү эрэлт буурах болсон нь коронавирус, түүнчлэн зоогийн газар, уушийн газрын үйл ажиллагаа болон согтууруулах ундааны худалдаанд тавьсан хязгаарлалттай холбоотой гэж Оросын согтууруулах ундааны зохицуулах газар үзжээ. Харин Улс төрийн шинжээчийн бүлгийн тэргүүн Константин Калачев шар айраг, архины хэрэглээ буурах болсон нь эрүүл мэнддээ анхаарах тухай эмч нарын зөвлөгөөтэй холбоотой гэж үзжээ. Түүний үзэж байгаагаар коронавирусийн цар тахлын үед хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаарах болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин