Унгарын сайд: Орос, Хятадын вакцин европчуудын амь насыг аврахад тусаллаа
2021-06-22

Орос, Хятадын вакцинууд цар тахлын ид оргил үед Европт, тэр дундаа Унгарт олон хүний амь насыг аврахад тусалсан гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Европын зөвлөлийн Парламентын ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ онцолжээ. 

 

"Өнгөрсөн хавар дэлхий нийтээрээ коронавирусээс хамгаалахын тулд Хятадаас тоног төхөөрөмж авсан бол Европын зарим орон иргэдийнхээ амь насыг аврахын тулд Хятад, Оросын вакцинуудыг захиалсан" хэмээн Петер Сийярто мэдэгдсэн байна.

 

Цаашлаад, Унгар улс "эмнэлгийн эм бэлдмэлийг хэзээ ч геополитик эсвэл үзэл суртлын өнцгөөс " харж байгаагүй хэмээн тэрбээр онцолжээ.

 

"Олон хүний амийг аврах чухал арга нь вакцин гэж бид үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай улс насанд хүрсэн хүн амынхаа 65 хувийг дархлаажуулж чадлаа. Бид эдийн засгаа нээж, энгийн амьдралдаа эргэн орсон Европын анхны улс болсон" хэмээн Унгарын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Унгар улс 2020 оны 11 дүгээр сард Оросын "Спутник V" вакциныг судлахаар дээжийг нь авсан Европын холбооны анхны улс болсон юм. Улмаар 2021 оны хоёрдугаар сард Унгарт Оросын вакциныг зөвшөөрснөөр хүн амаа дархлаажуулахад "Спутник V" вакциныг ашиглах болсон. Түүнчлэн энэ улсад Хятадын Синофарм вакциныг иргэддээ тарьж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22