С.Энхболд: Сүүлийн дөрөв хоногт халдварын тохиолдол тогтворжиж байна
2021-06-23

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийж байна.

 

Б.Баттөмөр: Нийт өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй

 

 

Түр хорооны дарга Б.Баттөмөр: 

 

-Түр хороо сар тутам хуралдаж, хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ирлээ. Цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, чуулганы хуралдаанд хэлэлцүүлсэн. 173 эмнэлэгт 10 гаруй эмч, нийгмийн ажилтнууд ажиллаж байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй, хоёрдугаар тунд хамрагдаагүй иргэд байна. 

 

С.Энхболд: Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмчилгээний эмч дутмаг байна

 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд:

 

-Халдварын нөхцөл байдал сүүлийн 14 хоногт нэмэгдсэнээс сүүлийн дөрөв хоногт тогтворжиж байна. Халдварын тархалт хөдөө орон нутагт нэмэгдсэн. Говь-Алтай, Орхон, Дархан аймагт эрс нэмэгдэж байна. Говь-Алтай, Орхон аймгийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдлээ. Хүүхдийн өвчлөл мөн нэмэгдэж, сүүлийн долоо хоногт 92200 хүүхэд халдвар авлаа. 0-4 насныхан 22,6 хувь, 5-9 насныхан 32 хувь нь байна. Жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж, хүндрэх магадлалтай байна. Улсын хэмжээнд 1594 эх халдвар авч, 610 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. 

 

Эрүүл мэндийн салбарт ачаалал их байна. Рашаан сувиллын орыг дэлгэж байгаа. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмчилгээний эмч дутмаг байна. Эмийн болон ПСР шинжилгээний нөөцийг нэмэгдүүлж байна. 

 

Ц.Мөнх-Оргил: Ажил эрхлэлтэд  дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглоно

 

10:30 цаг: 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Хөдөлмөрийн хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин анх хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны ээлжийн амралт 20 хоногоос яагаад эхэлж байна вэ? Анх ажлын 15 хоног амраана гэхээр амралтын өдрүүд нь ороод 20 хоног болдог байсан. Мөн хүний бичиг баримтыг барьцаалдаг байсныг хориглож байгаад талархаж байна. 

 

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:

 

-Анх хуулийн төсөлд ээлжийн амралтыг 20 хоногоос эхлүүлэхээр тусгасан байсан. Харин ээлжийн ажилтай уурхайд ажилладаг иргэдийн ажил, амралтыг 14 хоногоор тусгаж өгч байгаад санал нэг байна. Ажлын байрны бэлгийн дарамтын талаар тусгасан. Хуулийн төсөлд "Ажил эрхлэлт дарамт, хүчирийлэл, бэлгийн дарамтыг хориглоно" гэж заасан. Бэлгийн дарамт гэдэг нь цалин хөлсийг нь багасгах, айлгах зэрэг тодорхой зааж өгсөн. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

 

-Хөдөлмөрийн хуулийг дагасан Эрүү, Зөрчлийн тухай хуулийн төсөл байсан. Тэр хуулинд ажлын байрны бэлгийн дарамтаас эхлээд оруулах өөрчлөлт байсан. 

 

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:

 

-Хуулийн төслийг дагасан нийт 19 хуульд өөрчлөлт орж байна. Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний хуульд өөрчлөлт орж байгаа. Харин хууль 2022 оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болох юм байна. Тиймээс энэ хугацаанд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулна. 

 

Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цар тахал багасгах мөрөөдөл Хүн төрөлхтөний асуудал болж бн.Шинжилгээнд хамрагдаж чадахгүй хүмүүс их бн, 9-15 мян хүнээс 2200 дээш илэрч байна. 30000 хүнээс шинжилгээ авч чадвал яах бол гэдэг маш том асуудал юм.Иймд дараагийн арга хэмжээ үр дүнтэй байгаасаа гэж хүсэж байна. Ард түмэнд буруу мэдээлэл тараагч ,үймлэгч ,олон нийтийн байгууллагын нэр баригчид Төрийн шийдвэр эсэргүйцээд байгаад арга хэмжээ аваачээ.
2021-06-23
иргэн:
Энэ муухай сэжгийн авгайгийн зургийг битгий гаргаж бай л даа тэгэх үү, харахаар корона вирус харагдаад байх юм. Яаж мөнгө хусаж, иргэдээр тоглож улс төр хийснийг нь бодохоор.... Дээр үеийн зовлон зуд хоёрт нохой лам хоёр зоолно гэж үг яг шүү.
2021-06-23
ard:
toriiin alband boov shoovnii daramt ih gee bizdeee
2021-06-23