Гандангийн айлууд газраа төвлөрсөн шугам сүлжээтэй болгох саналтай байна
2021-06-23

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчинлэн хийд орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг өглөө.

 

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1,642 өрхийн 5,743 иргэн оршин сууж байна. 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан бөгөөд тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суухаар тооцон барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн.

 

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна. Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юуны өмнө барилга байшин, гудамж талбай, хашаа хороо, хөрс шороо, нэгийн тэжээвэр амьтад, оршин суугчдыг маш сайн ариутгах хэрэгтэй. тэнд зуун дамжсан бохирдол, нян бактери байгаа шүү. Гадаадын жуулчдад бидний үзүүлж байгаа зүйл бол хог новшиндоо дарагдсан бохир заваан гэр хороолол доторх хуучин сүм л багаа шүү дээ. Энэ монголын уласжлалт соёлын өв мөн үү
2021-06-23
Зочин:
Юуны өмнө барилга байшин, гудамж талбай, хашаа хороо, хөрс шороо, нэгийн тэжээвэр амьтад, оршин суугчдыг маш сайн ариутгах хэрэгтэй. тэнд зуун дамжсан бохирдол, нян бактери байгаа шүү. Гадаадын жуулчдад бидний үзүүлж байгаа зүйл бол хог новшиндоо дарагдсан бохир заваан гэр хороолол доторх хуучин сүм л багаа шүү дээ. Энэ монголын уласжлалт соёлын өв мөн үү
2021-06-23
Монгол:
Бүх айлыг нүүлгэж цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй
2021-06-23
ӨӨРСДИЙН ГАЗАРТАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ ГЭЖ БААХАН ШАВАР ТАГЗ, ГЯТАДЫН НИМГЭН ТӨМӨР ЛИСТЭЭР ДЭЭВЭРЛЭЭД Л ЭХЭЛНЭ, НЭГДСЭН НЭГ ЗУРАГ ЗАГВАР ТӨСЛӨӨР ХЯНАЛТ ТАВЬЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
2021-06-23
Dash:
Gandangiin denjiig aylal hilaliin bus bolgoj Mash zov . Hurdan heregjiileh heregtei
2021-06-23