Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2021-06-24

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

 

2021 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин