Шинэ Ерөнхийлөгч маргааш тангараг өргөнө
2021-06-24

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж дуусгавар болсон. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс  нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Санал хураалтын дүнгээр сонгогчдын олонхын санал авсан МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх  Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 

 

Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн баталсан юм.  Тодруулбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг маргааш буюу  зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товложээ. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk
2021-06-24