ШУУД: Шинээр 2366 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
2021-06-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.24/ хийлээ. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2366 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 102 629  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 20, Орхонд 126, Сэлэнгэд 31, Хэнтийд 27, Сүхбаатарт 32, Дорнод 37, Дундговьд 50, Өвөрхангайд 29, Баянхонгорт 87, Хөвсгөлд 86, Говь-Алтайд 83, Ховд 21, Увс аймагт 65, Баян-Өлгийд 10, Архангайд 113, Булганд 41, Төв аймагт 18, Говьсүмбэр 3,  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1059  хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 66 602   болж байна. Коронавирусийн халдварын улмаас  13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна. 

 

Өнөөдрийн байдлаар 12 898  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8352 хүн хөнгөн, 3097 хүндэвтэр , хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Өнөөдрийн байдлаар 22630 хүн гэрийн хяналтад бий. Мөн 470 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 2355 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
zotsin:
hariutsalgaas jugtaj yerunhiilegtsiin songgolid shonon oroltsson hurelsuhiig tanggarigaa ergumegts ogtsuuruulyaa.gemt heregten boged offshore tsin suhbaatariin batboldiin utasunii huuheldai hurelsuh pista
2021-06-24
Сүйд боллооооо таминь яаанааааа
2021-06-24
Нөгөө оюука гээд хүүхэд бүүүүүр харагдахыг байжээ. Хаана очоод том том баагаад явнаа тэр хүүхэд айннн?
2021-06-24