Биеийн байдал нь маш хүнд 228 хүн байна
2021-06-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.24/ хийлээ. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  2366 хүнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 102 629 боллоо. Өнөөдрийн байдлаар 12 898  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8352 хүн хөнгөн, 3097 хүндэвтэр , хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Өнөөдрийн байдлаар 22630 хүн гэрийн хяналтад бий. Мөн 470 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 2355 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин