Нисдэг тэрэг осолдож, цэргийн алба хаагчид амиа алджээ
2021-06-24

Филиппинд S-70i Black Hawk цэргийн нисдэг тэрэг осолджээ. Осол Манила хотын орчимд пүрэв гарагт шилжих шөнө болсон байна. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, нисдэг тэрэг осолдсоны улмаас экипажийн гурван гишүүн , гурван цэргийн алба хаагч амиа алджээ. "Ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж явсан зургаан хүн бүгд амиа алдсан" гэж Филиппиний Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нисдэг тэрэг Капас хот дахь агаарын баазаас хэдэн бээрийн цаана, шөнийн сургуулилалтын нислэгийн үеэр осолдсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин