ШУУД: Зөрчлийн хуулийн хэрэгжилт өнөөдөр Өршөөлийн хууль батлах хэмжээнд хүрсэн
2021-06-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-Зөрчлийн тухай хуулиар өнөөдөр Өршөөлийн хууль батлах хэмжээнд хүрсэн. Төсвийн алдагдлыг аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Төсвийн алдагдлаа татварын хэмжээгээр хаасан байж Хөдөлмөрийн тухай хуулиа хэлэлцэх ёстой. 

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

 

-Хөдөлмөрийн хуулиар хоёр жил ажилласан хүн, 20 жил ажилласан хүн адилхан амрах эрхтэй байсныг өөрчилөхөөр болсонд талархаж байна. Одоо үйлчилж байгаа ажилласан жилээр нь ээлжийн амралт авах нь зүйтэй. Мөн ээлжийн ажилтай, тэр дундаа уул уурхайд 14, 28 хоногоор ажилладаг байсныг 14 хоног болгосныг дэмжиж байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

Н.Нягт 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин