Цар тахлын улмаас хохирсон ажил эрхлэгчдэд 1,2 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ
2021-06-24

Вьетнамын Хөдөлмөрийн яам шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үр дагаврын улмаас хохирсон ажилтнуудыг дэмжих зорилгоор 1,2 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Вьетнамд 2021 оны эхнээс коронавирусийн цар тахлын улмаас 540 мянга гаруй хүн ажилгүй болсон байна. Улсын статистикийн газрын мэдээлснээр 3,1 сая гаруй хүн ажлын байрны асуудалтай тулгарсан бол 6,5 сая хүний орлого эрс буурчээ.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Вьетнам улс хөдөлмөр эрхлэгчдээ албан журмаар төлдөг шимтгэлийн хэмжээгээ түр хугацаагаар зогсоохыг санал болгосон байна. Мөн цалингүй амарсан, эсвэл халагдсан хүмүүсийг дараагийн ажлаа олтол нь сар бүр 80 долларын тэтгэмж, жирэмсэн эхчүүд болон зургаа хүртэлх насны хүүхдээ хүмүүжүүлж буй эмэгтэйчүүдэд сар бүр 43 доллар орчмын тэтгэмж олгохоор болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин