Г.Занданшатар: Б.Бат-Эрдэнэ аварга бол соёлын өв тээгч
2021-06-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг үг хэлэх үед "Монгол бөх бол Монголын соёлын өвийг тээгч юм" хэмээн онцлов. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-УИХ-ын дарга маань "Япон лугаа хөгжье" гэж дэвшүүлээд байгаа. Японы сумочид японы өв соёлыг харуулж байх ёстой, тэрийгээ тээж байдаг. Бүх хийдүүд Соёлын яамны мэдэлд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их ариун нандин шүтээн бурхдаа шүтээн гэдэг талаас нь зохицуулсан зүйл байна уу?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Соёлын өвөө хадгалж өвлүүлэх хэрэгтэй. Соёлын өвөө хамгаалахын тулд жудаггүй бөхчүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй ч энэ зүйл сүүлийн үед алдагдаад байна. Жишээ нь Б.Бат-Эрдэнэ аварга бол соёлын өв тээгч. Тиймдээ ч өглөө бүр чуулганд орж ирэхдээ төрийн сүлдэндээ мөргөдөг. Барилдаж байх үедээ ч талбай дээр шүлсээ хаяж байгаагүй хүн.Монгол наадам бол соёлын биет бус өв. Наадмаа сайхан зохион байгуулах ёстой. 

 

Соёлын сайд Ч.Номин: 

 

-Хосгүй үнэт өвийг бүртгэх талаар хуульд оруулсан. Соёлын боловсрол олгох, түүх, хэл соёл, зан заншлаа хадгалан хамгаалах, сурталчлах талаар энэ хуульд оруулсан гэв. 

 

Ийнхүү уг хуулийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zo:
Kkkkk
2021-06-25
Zandanshatar urd zugiin gene teegch soyoliin uv bulguu
2021-06-24
adiya:
Dopingiin uv teegch ,shulsee hayaguig n yaj medev???
2021-06-24