Цахим наадамд 1024 бөх зодоглоно
2021-06-24

 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

 

- Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд 3 өдөр болно.

 

- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 06.28-ний өдрийн дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх

 

- Ковид цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин
Бөхчүүд:
Бөхчүүд зүүмээр барилдах юмуу онлайн наадам биздээ
2021-06-25
Санал бичих:
Хүй 7 худагт мориныхонтой нийлүүлдэг нь буруу хүн олон болно. 1024 морины 2000 бөөгнөрөл болно. Ноднингийн газар яасан бэ? Сур шагай хаана байх юм.
2021-06-25
Зочин:
Цахим наадам. Бөх морио цахимаар барилдуулж уралдуулаач тэгээд. Биеэрээ оролцох юм бол ямар юмны цахим байхын. Наадмын төсвөөс идэх гэж улайрах юмаа нээрэн. Нөгөө Херо Баатар маатар нь 1 тэрбумыг халааслах гээ л хорхойсоод байгаам байлгүй дээ. КККККК
2021-06-24