ВИДЕО: Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль нэг тэрбум төгрөгийн төсөвтэй
2021-06-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаа. Улс орон тэмдэглэлгүй яах вэ? Гэхдээ улс оронд болж байгаа үйл явдал, бидний хэлэлцэж байгаа асуудал авцалдаагүй байна. Хэдэн төгрөгийн өртөгтэй медаль вэ? Өдөрт 10 гаруй хүн нас барж байхад бид ийм асуудал ярьж байгаа нь ёс зүйгүй асуудал. Бид албан тушаалыг хуулийн дагуу хийх юм. Маргааш Ерөнхийлөгч тангараг өргөнө гэж  байгаа. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

 

-Монгол сонгож авсан ардчиллын замаасаа хэзээ ч ухрахгүй. Цар тахлын хууль өнгөрсөн жил батлагдсан. УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын хуулиар явагдсан. Сонгуулийн дараагаар байгуулагдсан УИХ Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэж, медалийг АН, МАН хамтарч гаргасан юм билээ. Нэг тэрбум төгрөгийн төсөв баталсан юм билээ. Загварын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх энэ баталсан юм билээ. Асуудлыг улс төрийн өнцгөөс хандаж болохгүй. Бид хамтраад ардчилсан хувьсгалын 30 жилийн ойтой холбоотой шийдвэр гаргаж байсан. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 

-150 мянган медалийг нэг ширхэгийг нь 5000 төгрөгөөр хийхээр болж. Энэ медалийн тоог цөөлөх хэрэгтэй. Ардын хувьсгалд тухайн үед оролцож байсан хүн одоо байдаг уу. Цар тахлын энэ үед ковидтой тэмцэх нь зөв үү. Би энэ асуудлыг дэмжихгүй байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Durakuud oor hiih ajil alg uu. Hun uhej baihad
2021-06-24