ААН-үүд УОК-т шаардлага хүргүүлж байна
2021-06-24

 

УОК-ын ээлжит хуралдаанаар халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн.

 

Тэгвэл дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд  "цаашид хөл хорио, хязгаарлалт нь бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй" хэмээн УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, цахим орчинд мэдэгдэл гаргаад байсан юм. Ингэж мэдэгдсэн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зөвшөөрлийг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас цуцлах мэдэгдэл хүргүүлсэн талаар олон нийтийн цахим орчинд цацагдаж эхлэв. Иймд хоол үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөллүүд УОК-д шаардлага хүргүүлж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ЗГ-ын Хөлдүү толгойнууд одоо хориг цээрээ бүүр мартах болно
2021-06-25
Зочин:
үгийг нь сонсоод байх тусам даварнаа
2021-06-24