Афганистанд Америкийн 650 цэргийн алба хаагч үлдэнэ
2021-06-25

АНУ Афганистанаас цэргийн үндсэн хэсгээ гаргасны дараа тус улсад 650 орчим цэргийн алба хаагч үлдэнэ гэж АР агентлаг албан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. Афганистанд үлдсэн цэргүүд дипломатуудын аюулгүй байдлыг хангах юм байна. Түүнчлэн Кабулын нисэх буудал дээр есдүгээр сар хүртэл хэдэн зуун цэргийн алба хаагч үлдэн, аюулгүй байдлыг сахиулах аж. 

 

АР агентлагийн мэдээлснээр, Америкийн болон олон улсын хүчний ихэнх хэсгийг долдугаар сарын дөрвөн гэхэд эсвэл үүнээс нэг их удалгүй Афганистанаас гаргах гэнэ. Улмаар аюулгүй байдлыг хангахад Туркэд туслах үүднээс цэргийн алба хаагчид Кабулын нисэх буудал дээр үлдэх юм байна.

 

Афганистаны хил дээр нөхцөл байдал эрс хурцадсан үед Америк цэргээ гаргаж байна. Бүс нутагт нөхцөл байдлыг зохицуулах үүднээс Узбекистан, Тажикистаны төрийн тэргүүнүүд утсаар ярилцсан бол Афганистанаас НАТО-ын цэргүүд гарч байгаа үед бүс нутгийн нөхцөл байдалд онцгой анхаарах хэрэгтэй гэж ОХУ мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нэг нэгнийхээ толгойг тасдаад байж байхдаа таарсан амьтад, зөнд нь орхи
2021-06-25