Хүн амынхаа талаас дээш хувийг дархлаажуулсан 13 оронд Монгол багтаж байна
2021-06-25

Дэлхий даяар одоогийн байдлаар насанд хүрсэн хүн амынхаа 50-иас дээш хувийг коронавирусээс сэргийлэх вакцины хоёр тунд хамруулсан ердөө 13 улс, зургаан жижиг нутаг дэвсгэр байгаа гэнэ. Энэ талаарх судалгааг Британийн Airfinity эрдэм шинжилгээ, судалгааны компани гаргасныг Известия дамжуулжээ. 

 

Тодруулбал, Сейшелийн арлууд, Израиль, Монгол,  Бахрейн, Чили, Мальта, Их Британи, АНУ, Унгар,  Исланд, Уругвай, Катар, АНЭУ гэсэн 13 орон л хүн амынхаа талаас дээш хувийг вакцинд хамруулсан байна. Түүнчлэн, Бермудын арал, Аруб, Синт-Мартен, Ангилья, Мэн арал, Кук арлууд дээр насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү хувийг дархлаажуулжээ. 

 

Хэдийгээр иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинд хамруулаагүй ч хамгийн их хүн амтай Хятад улс тарилгын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдийн байдлаар БНХАУ-д нийтдээ нэг тэрбум тун вакцин хийсэн нь дэлхий даяар тарьсан нийт тунгийн гуравны нэг гаруй хувийг эзлэж байгаа юм.

 

Мөн халдварын нөхцөл байдал тогтворжоогүй энэ үед олон оронд вакцины хомсдол тулгамдсан асуудал болоод байна. Airfinity судалгааны компанийн мэдээлснээр дэлхийн 60 гаруй орон, нутаг дэвсгэр нэг ч тун вакцин аваагүй бол 12 орон хүн амынхаа нэгээс бага хувийг дархлаажуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнгөрсөн хорвоо
2021-06-25
израйл бүх иргэнээ вакцинжуулсан ч бөөн бөөнөөрөө корона тусаад эргээд маскандаа орлоо
2021-06-25
zochin:
darhlaajuuljee gene uu Ha ha ha ha
2021-06-25