ЕТГ-ын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр нар томиллоо
2021-06-25

Өнөөдөр тангарагаа өргөсөн шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхан, улс орнуудын тэргүүнүүд баярын цахилгаан утас илгээж байна. 

 

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа хүлээж аваад Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилно. ЕТГ-ын даргын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр нарыг томиллоо. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед Я.Содбаатар Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан бол Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллаж ирсэн юм. 

 

Харин Ерөнхийлөгчийн хэвлэийн албаны даргаар Ө.Золбаярыг томилохоор болжээ. Ө.Золбаяр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан билээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Шибал
2021-06-25
Жинхэнэ ЖДҮ-н хүмүшс
2021-06-25