Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга дэмжжээ
2021-06-26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.06.25/ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-ийн зөвлөлд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 

Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан доор дурдсан иргэд, аж ахуйн нэгж, айл өрхөд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

 

Үүнд:

- Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ.

Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.

 

Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:

 

- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,

 

- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,

 

- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.

 

Эх сурвалж: Засгийн газар

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зарим даварцан юмнууд гар барихаар бугуй барих юмаа. Өөрийгөө л бодох юм, улс орноо бодооч. Боломжоороо л харж үзлээ.
2021-06-27
ипотекоо сунгаачээ, ломбард банкуудын хүү алданга зогсоогооч
2021-06-27
Иргэн:
Оффшор дансанд байгаа хууль бус хөрөнгмйг татаж улсын төсөвт оруулна гэж хошгирсон Х.Баттулга амандаа ус балгасан мэт дуугүй болсоор тахимаа өглөө. Тэр их хөрөнгийг цар тахлын хохирлыг барагдуулахад зарцуулах боломж байдаггүй юм уу? Ядмагхан эдийн засагтай манайх шиг улсад хавтгайрсан халамжийн бодлого удаан үргэлжлэх нь сайн, муу хоёр талтай болохоор өнөөдрийг аргацаавч, маргаашийг дийлэхгүй болох вий.
2021-06-27
zochin:
bitgii surjigneed bau ene taxal vaccine tariul
2021-06-26
zochin:
bitgii surjigneed bau ene taxal vaccine tariul
2021-06-26
Зочин:
О юунэрдэнэ 505 хуний амь .!!!!!!!! Чамайг их тэнгэрт архидаж найрлаж байхад 12 Хун бурхан боллоо.!!!!!!
2021-06-26
ad:
hi ипотекийн зээл хойшилох уу
2021-06-26
ИРГЭН:
БАЯРЛАЛАА. ИХ НЭМЭР БОЛЖ БАЙГАА.
2021-06-26
Erunhiiluch minee bairnii zeeltei hyn tsalingiin zeel awch bolohoo baijee arai umaa booj haaj bn shy
2021-06-26
Ene demjlegyydees gadna bairnii zeeliig hoishlulna uu? Ipotikiin zeeltei hymyys hetsy baina. Tsalingin zeel ogohoo baij bas. Bairnii zeeltei baina ch geh shg. Bi bas zeel awch amidralaa boddogin nga biz de tsalingin zeel awch. Bairni zeelee dawhar tuluud yawj l taaraa shde dendyy booj haaj baina bolimooriin
2021-06-26