Улаанбаатарт бороотой, 15 хэм дулаан байна
2021-06-29

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                       

                

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж 11-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин