Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ
2021-06-30

 

Коронавирусийн халдвараар өвдсөн нь батлагдсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа ПСР шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй. Учир нь халдвар нууц үетэй бөгөөд ойрын хавьтал болсон даруйдаа ПСР өгвөл шинжилгээний хариу сөрөг гарах магадлал өндөр байхыг сануулсан юм.

 

Ойрын хавьтлууд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлэх ёстой. Гэхдээ өрхийн эмнэлгүүд ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахгүй байна. Хавьтал болсноос хойш зургаан хоногийн дараа зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авна гэсэн мэдээллийг өглөө. Шинжилгээг өрхийн эмнэлэгтээ очиж өгөх бөгөөд ойрын хавьтагч 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстойг сануулж байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Hi:
Үнэн шүү 6 хоноод яг илэрдэг юм байна. Өөрсдийгөө өөрсдөө л хамгаал
2021-06-30