Түүхэн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021-06-30

 

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын яам санаачлан «Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээлтээ хийлээ.

 

Өнгөрсөн зууны он жилүүдэд Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол тайзнаа амилуулж байсан билээ.

Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сургах үйлсэд зөвлөлтийн сургагч- мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос- Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон бүтээлүүдийг Монголын тайзнаа амьлуулж байсан бөгөөд 1930 онд Монгол Улсад уригдан ирсэн театрын мэргэжилтэн багш А.А.Ефремов нь К.С.Станиславский жүжиглэхүйн ухааны сургалтыг Монголд нэвтрүүлж, мэргэжлийн театр байгуулахад хувь нэмэр олуулж байсан түүхтэй.

 

Түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) ажиллаж байна.

 

Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм.

 

Эх сурвалж: Соёлын яам 

Shuud.mn
Сонин хачин
wook:
oros ojig
2021-07-01